Бүтээлийг 2022 оны 9 сарын 1-ний өдрийг дуустал conference@telemedicine.mn хаягаар ирүүлнэ.
Лавлах утас: Г.Мижидсүрэн 99040546, Г.Мөнхтулга
СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛИЙН ХУРААНГУЙ ИРҮҮЛЭХ ЖУРАМ
Судалгааны өгүүллийн хураангуйг монгол болон англи хэл дээр тус бүр бичиж ирүүлнэ.
Монгол хэл дээр хураангуй нь дараах загвартай байна. Үүнд:
- Хураангуй нь монгол болон англи хэлээр бичигдсэн байх.
- Бүтээл А4 цаасан дээр(Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.
- Бүтээлийг зөвхөн Microsoft Word(.doc, .docx) форматтай авна.
- Хураангуйд хүснэгт, зураг, ном зүйг оролцуулахгүй ба 1 нүүрэнд багтаасан байна.
- Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй)
- Зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.
- Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдын ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.
Бүтээл дараах бүтэцтэй байна. Үүнд:
- Бүтээлийн гарчиг
- Зохиогч, албан газар, и-мэйл хаяг(1-р зохиогч)
- Үндэслэл
- Зорилго
- Материал, арга зүй
- Үр дүн
- Дүгнэлт
- Түлхүүр үг (3-5 үг)
- Англи хураангуй
Англи хэл дээрх хураангүй: Бүтээлийн англи хэл дээрх хураангуйг 250-350 үгэнд багтаан бичсэн байх ба Background, Methods, Results, Conclusion, Discussion хэсгүүдийг багтаасан байна.
Шилдэг судлаачийг шалгаруулан грант олгоно.
ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ
Эмнэлзүйн ховор тохиолдол дараах загвартай байна. Үүнд:
- Бүтээл монгол хэлээр бичигдсэн байх ба гарчгийн англи болон монгол хэлээр тус тус бичсэн байна.
- Бүтээл А4 цаасан дээр(Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.
- Бүтээлийг зөвхөн Microsoft Word(.doc, .docx) форматтай авна.
- Бүтээл хүснэгт, зураг, ном зүйг оролцуулан 2-3 нүүрэнд багтаасан (Цаасны хэмжээ А4) байна.
- Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй)
- Зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.
- Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдын ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.
Эмнэлзүйн ховор тохиолдол дараах бүтэцтэй байна. Үүнд:
- Өвчтөний товч мэдээлэл (Өвчтөний иргэний бүртгэлтэй холбоотой хувийн мэдээллийг нууцалсан байх, үүнд: овог нэр г.м)
- Зовуурь болон эмнэлзүйн шинж, өвчний явц
- Оношилгоо /лабораторийн болон багажийн шинжилгээ/
- Эцсийн онош, эмчилгээ, үр дүн
- Дүгнэлт
- Онолын товч мэдээлэл, хэлцэмж (Бүтээлийн нийт агуулгын 30%-иас илүүгүй хэсэгт багтаана.)
- Түлхүүр үг: Эмнэлзүйн ховор тохиолдолын гарчигт ороогүй 3-5 үг байна.