ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2011

Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

2011.06.21-2011.06.22

 
 

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ

КОНФЕРЕНЦ 2011


Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх судасны төв төсөл нь 2004 оноос эхлэн Зүрх судасны үндэсний конференцийг жил бүр зохион байгуулж ирсэн. Өмнөх хуралдаануудад Зүрхний эмгэг судлал, Зүрх судасны мэс засал болон Ангиографийн оношлогоо эмчилгээний эмч мэргэжилтнүүд мөн Люксембургийн Төв эмнэлэг, Люксембургийн Зүрх судасны төв, Солонгосын Зүрхний мэс заслын институт болон Францын Авлом Санте байгууллагуудын мэргэжилтнүүд лекц, илтгэл тавьж оролцов.


        Энэ онд уг хуралдааныг Зүрхний өвчний хяналт ба менежментийг сайжруулах нь сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд энэ дагууд зүрх судасны өвчний хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар сүүлийн үеийн баримт нотолгоонд тулгуурласан илтгэл лекцүүдийг бэлтгэн нийт оролцогчиддоо хүргэхийг зорьсон.


        Конференцийн үйл ажиллагаа нийт оролцогчилийн сэтгэлд нийцсэн гэдэгт гүнээ найдахын зэрэгцээ цаашид сайжруулах шаардлагатай байгаа зүйлсийн талаарх та бүхний саналыг бид хүлээн авахдаа маш их баярлах болно.



Амжилт хүсье

Зүрх Судасны Төв

2011 он

The National Conference of Cardiovascular Disease is initiated and annually organized by the Cardiovascular Center project since 2001.

Welcome

 

last update of the site: 23 August 2011, 17.00